
Гурван жилийн өмнө зуурдаар нас барсан попын хаан Майкл Жексоны эх Кэтрин Жексон нэгэн компаниас 40 ам.долларыг нэхэмжилээд байна. Өдгөө 82 настай хатагтай К.Жексон болон дуучны хүүхдүүд хамтран шүүхэд хандаад байна. Учир нь талийгаачийн тоглолтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэсэн “AEG Live” компани Майкл Жексоны эмчлэх эмчийг хөлслөхдөө хайнга хандсан гэх хэргээр. Хүүгийг нь ачаалалтай ажиллуулж хүч нь шавхагдахад эм тариагаар хүчийг нь тогтоож амь насанд нь хүрсэн гэх шалтгаанаар. Ингэхдээ тус байгууллагын нэгэн ажилтаны цахим хаягт нь үлдээсэн байсан захидлыг иш болгож үүнийг дагуу шүүхдэх юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна