Селена Гомезийн уран бүтээл

Дуучин Селена Гомез шинэхэн цомог нь фэнүүдийнх нь гар дээр тун удахгүй очих гэж байгаа билээ. Өнгөрсөн найманд сонсогчидын хүртээл болгосон шинэ цомгийнхоо “Come and Get It” дуунд клип хийлгэж байгаа аж. Тэрээр шинэ цомгоо нэрлэсэн энэхүү дууныхаа клипэнд дуучин, хөгжмийн зохиолч Эстер Деан болон  Майкл Эриксений “Stargate” хөгжмийн студитэй хамтран ажиллаж байгаа юм байна.
“Come and Get It” сонсогчдын хүртээл болсноос хойш Америк, Австрали, Бельги, Канад, Франц, Шинэ Зеланд гээд олон улсын chart-уудын шилдэг уран бүтээлийн жагсаалтад бичигдсээр ирсэн хитүүдийн нэг. Селена сүүлийн үед хөгжмийн карьертаа илүү анхаарлаа хандуулахаас гадна найруулагч Кортни Соломоны ирэх наймдугаар сард нээлтээ хийх “Getaway” кинонд мөн тоглож байгаа юм байна.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025