“Мелодия” таныг хөглөнө...

Бүдүүн, баргил хоолойгоороо олонд танигдсан дуучин Баяраагийн Дэлгэрбаяр болоод түүний төрсөн дүү Одмандахыг  “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг гэдгээр нь үзэгчид илүүтэй таних биз ээ. Урлагийн салбарт ах дүү хоёр өөрийн авьяас билэг, хоолойн чадлаараа энэ наадмыг чимж байсан нь саяханых. Тэгвэл “Universe best songs” –ын ховорхон хоолойтой оролцогчдын нэг байж, өөрийгөө тод томруунаар тунхаглаж чадсан залуу дуучин Б.Дэлгэрбаяр “Мелодия” уран бүтээлийн тайлан тоглолтоо ганцхан удаа тоглох гэж буйг танд дуулгая.  Та бидний сэтгэлд хоногшсон Оросын алдарт дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолтонд ДБЭТ-ын симфони найрал хөгжим, тус театрын удирдаач Л.Нямдаш нарын уран бүтээлчдээс гадна дуучин залуугийн  дуулаачийн багш зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин  Х.Уртнасан ерөнхий найруулагчаар оролцох юм.  Юутай ч та бүхэнд авьяаслаг залуу уран бүтээлч Б.Дэлгэрбаярын “Мелодия”  анхны бие даасан тоглолт 05-р сарын 07-ны 18:00 цагт  “Тусгаар тогтнолын ордон”-ы  тайзнаа тоглогдох  гэж буйг дахин уламжлахдаа таатай байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025