Монголд биш гадаадад


Саяхан Их аваргын урилгаар эх орондоо ирж арга хэмжээг хөтөлчихөөд буцсан дуучин К.Номинжин Монголдоо биш гадаадад уран бүтээлээ туурвихаар зэхэж байгаа аж. Эх орондоо ирэхдээ хүртэл урилга, заллагаар ирдэг моодыг тэрбээр дэлгэрүүлчихээд нислээ гэж шуум дэгдээд байгаа. Уран бүтээлээ хийж олны танил болж эхлэнгүүтээ гадаадад амьдрах болсон дуучин Номинжин цагаан хоолтон болж уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан. Англи хэлийг унаган хэл шиг сурсан Номинжин эх орондоо бус  Америкт од болохоор сэтгэл шулуудсан гэнэ. Түрхэн хугацаанд ирээд буцахдаа “Universe Best Songs-2013”-ийн гуравдугаар шатны нээлтийг өөрөө зохиосон англи дуугаа дуулж хоолойн чадал, хэлний мэдэлгээ гайхуулаад амжсан . Хар багаасаа дууны үг бичиж, зохиодог байсан дуучин урлагийн авьяас маш их байна гэж мэргэжлийн хүрээнийхэн үнэлж дүгнэдэг юм билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025