“Үүлэн үст”-ийн нээлт

Амьд хөгжим сонирхогч залуус, тэр дундаа “Никитон” хамтлагийн үнэнч фенүүдийн удтал хүлээсэн “Үүлэн үст” өнөөдөр “iLoft Function Нouse”-д албан ёсоор нээлтээ хийн худалдаанд гарлаа. “Никитон” хамтлагийн зургаан жил хүлээлгэсэн “Үүлэн үст” цомог нь “Тайз”, “Ахыгаа дэлхий дээр буулгаад аль”, “Шуурга”, “Baby”, “Зэмсэг”, “Үүлэн үст”, “Нар”, “Яагаа ч үгүй”, “Терминаль 12”, “Баяртай терминаль 12” хэмээх арван дуунаас бүрджээ. Цомгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтан тариа” компани ажилласан бөгөөд хоолойн бичлэгийг Н.Баярхүүгийн “White Arch”, микс мастерингийг АНУ-ын “Right angle” студидэд хийлгэжээ.

Шинэ цомгийн дууны хөгжмийг “Никитон” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Б.Батчулуун зохион төгөлдөр хуураас гадна хийл, альт хийл, морин хийлийн тансаг аялгууг шингээж өгснөөрөө шинэ мэдрэмжээр таныг хөглөх нь ээ. “Үүлэн үст” цомгийн дууны шүлгүүдийг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан, дуучин П.Хэрлэн нар зохиожээ. Цомгийн дизайн болон “Үүлэн үст” дууны клипийг “On’n & Off” продакшн хийсэн байна.

Маш олон хүний сэтгэл, хүч хөдөлмөрийн үр дүнд бүтсэн “Үүлэн үст” клипийн нээлтийг өнөөдөр цомгийн баяр дээрээ албан ёсоор үзэгчдийн хүртээл болгосон юм.  Ийнхүү “Үүлэн үст” үзэгч фэнүүдийнхээ гарт очиход бэлэн болоод байна. Цомогийн нээлт бусадаас нэлээд өвөрмөцөөр нээлтээ хийж фэнүүд нь ч маш их цугларсан байсныг энд онцлох нь зүй болов уу.
Өөрийн гэсэн өвөрмөц өнгө, хоолой, стиль, имижтэй тус хамтлагийн ахлагч ноён Баачка бусдаасаа тун содон харагдаж байсан шүү. Мөрөөрөө унжуулсан хоёр гэзгээ шагайгаар зангидаж, тас хар хослол дээр хар нүдний шилээр өнөөдрийн стилээ бүрдүүлсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025