
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МҮЧЗХ-ны шагналт, хайрын шүлгийн “Цагаан уул”, “Мөнгөн цом”, “Ижий говь”, “Эх орны дуулал” буюу “Тусгаар тогтнолын цом” зэрэг арав хол давах яруу найргийн наадмын цомын эзэн энэ омог төгөлдөр эр өнгөрсөн сарын 26-ний одод түгсэн үдэш Монгол бөхийн өргөөнөө омогшин бадарсан билээ. “Үг бол өөрөө амьтай юм. Хүн дуулахыг л сонслоо гэхээс үг дууллаа гэвэл гайхна. Тэгвэл энэ тоглолтонд би үгийг дуулуулна чиг, уйлуулна чиг” хэмээн омог бардам хэлж байсан П.Нямлхагва найрагч үнэхээр үзэгчдийг шүлгээрээ уярааж, уйлуулж чадсан. Тэгвэл найрагч залуу маань тун удахгүй төрсөн нутаг Дундговьдоо омогшин бадрах гэж буйг танд дуулгахад таатай байна. Монгол хэлний гайхамшигт ид шидийг мэдрүүлж, монгол үг хэллэгээр нутгийн зон олноо омогшуулан бадраах уг тоглолт энэ сарын 29-нд болох юм. Угаас эх хэлний агуу баялаг их түүх, үгийн сангийн барагдашгүй арвин сан хөмрөгийг зоригтойгоор орчин цагийн яруу найрагт амжилттай ашиглаж байгаа манай үеийн яруу найрагчдын нэг бол яах аргагүй энэ эрхэм. Тийм болохоор л түүний “Омогшин бадарна” хэмээх бие даасан анхны тоглолт бөхийн өргөөнөө пиг дүүрэн үзэгчдтэйгээр тоглогдож байсан юм. Юутай ч тэр амлалтандаа хүрч, тоглолтоо дахин толилуулахаар төрсөн нутгийн зүг хүлгийн жолоо залах гэж байна. http://www.grandnews.mn/content/45715.shtml?sel=754
Сэтгэгдэл байхгүй байна