Аавдаа зориулж тайзныг эзэгнэнэ

“Х түц” продакшны ээлжит тайзны бүтээл болох “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжигт өнөөдөр тайзнаа тавигдана. Тэгвэл энэхүү уран бүтээлд урлигаар тоглох гэж буй жүжигчин Н.Ялалт өөрийн фэйсбүүк хуудаснаа тун ч сэтгэл хангалуун байгаа төдийгүй сүүлийн хэдэн хоногийн турш сэтгэл догдлон, нойргүй  явсанаа онцолжээ.  Мөн тэрээр энэхүү тоглолтоо бурхан болсон аавдаа зориулж тоглох аж.  Тэрээр “Тэртээ 6 жилийн өмнө хайртай аав минь хамгийн сүүлд ухаан саруул, амьд сэрүүнээрээ намайг харж байжээ. Одоо харин тэнгэрээс тольдож буй. Өнөөдөр би аавдаа зориулж тоглоно. Аав минь та хүүгээ ямар жүжигчин болж явааг минь хараарай” хэмээн бичсэн байна. Түүнд сайтынхаа зүгээс болон уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.


 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    goy jujigchin shig sanagddag
    2013 оны 04 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025