“Гурван охин” хамтлагийнхан “Жинхэнэ хайр” хэмээх шинэхэн тоглолтоо энэ сарын 22, 23-нд хийхээр төлөвлөсөн гэнэ. Түүгээр ч барахгүй энэ тоглолтынхоо дараагаар хамтлагийнхан нэрээ өөрчлөхөөр болсон аж. Арга ч үгүй биз. Хамтлагийн авьяаслаг бүсгүйчүүд гэрийн эзэгтэй болох нь болж, бүр зарим эх хүн хэмээх эрхэм алдарын эзэн болчихсон болохоор “охин” байхаа болж байгаа нь энэ байх. Юутай ч гурван охин жинхэнэ хайрыг мэдрүүлчихээд нэрээ сольж нас биед хүрсэнээ зарлан тунхаглах нь дээ. 





Сэтгэгдэл байхгүй байна