Рок поп гэр бүлийн цорын ганц дуэт дуучид болох О.Анхаа, Б.Халиун хоёр их зүйлийг зольж, туулан байж хамтын амьдралаа зохиосон. Хатуу чангаараа зартай продюсер Б.Ангирмаа хатагтайн гэр бүлтэй болж, жирэмсэлж үл болно хэмээх хатуу зарлигийг зөрчин байж дуучин О.Анхаатай сууж, “Киви”-гээ орхиж байсан Б.Халиун дүр төрх, хоолой юугаараа өвөрмөц гишүүдийн нэг байлаа. Тиймдээ ч орон зайгаа алдалгүй нөхөртэйгээ хамтран уран бүтээлээ туурвисаар яваа. Анхны хүүхдээ төрүүлчихээд ажрах ч үгүй тайзан дээр гарахдаа өмнөх гоо сайхан бие галбираа хадгалсаар байсан түүнийг дайчин, айхтар бүсгүй хэмээн тодорхойлох хүмүүс цөөнгүй. Хамтлагийнхаа карьерыг орхин байж өмнөх амьдралтай эрийг насныхаа ханиар сонгосонд гайхах нэгэн байхад хайр дурлалынхаа төлөө хамаг байдгаа зориулсан зоригтой бүсгүй хэмээн үнэлэх нэг нь ч байдаг. Юутай ч гэргийтэй нь харьцуулахад гологдохоор О.Анхаагийн хувьд өмнө нь эхнэр, хүүхэдтэй байсан бөгөөд анхны хүүгийнхээ ээжийг нялх биетэй байхад орхиж Б.Халиунтай суусан гэдэг. Хүмүүнлэгийн элч дуучин гэчихээд гэргий, хүүхдээ орхиж 2 дахь амьдрал зохиосон хүн муутай залуу хэмээн шүүмжлэх хүн харин хаа сайгүй тааралддаг нь аргагүй. Хайр сэтгэлийн төлөө юуг ч уучилж болдог хойно халуун хайраараа ханилсан хосууд том хүүхдээ ч өөрсөд дээрээ авсан гэдэг.



Сэтгэгдэл (1)