“Backstreet boys” Монголд

Америкийн алдарт арын гудамны хөвгүүд буюу “Backstreet boys” хамтлаг ирэх сарын 20-нд манай улсад ирэх гэж байна. “Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл “Эвэнто” ХХК, Монголын Залуучуудын Холбоо, хамтран өнгөрсөн онд Michael Learns To Rock хамтлагийн тоглолтыг Монголдоо амжилттай зохион байгуулсан. Харин дараагийн төсөл нь “Backstreet boys” хамтлагийн тоглолтыг Монголдоо зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Тус хамтлаг 20 жилийнхээ ойг тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байгаа аж. Үүнтэй нь холбогдуулан гэрээ хэлэлцээр хийж аялан тоглолт хийх гэж байгаа учир ийнхүү Монголдоо урьж авчрахаар болсон юм байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025