“Шинэ үе” продакшинтай ажил амьдралаа холбосон авьяаслаг залуусын нэг бол жүжигчин О.Мөнхгэрэл. Түүнийг торомгор алаг нүд, айлгүй инээдгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Тэгвэл авьяаслаг жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа хүүхдийнхээ зургийг оруулсан нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгэх тэгэхдээ О.Мөнхгэрэл хүүхдээ мөнгөөр тоглуулж байгаа зургийг тавьсан нь зарим нэгний дургүйцлийг хүргээд авна лээ. Үнэхээр ч “Аясаар аясаар өсгөхдөө алтаар тоглуулаагүй аав минь Мөрөөдөл бүхнийг биелүүлэхдээ мөнгөөр эрхлүүлээгүй ээж минь” хэмээн нэгэн дуунд өгүүлдэг. Тэгтэл жүжигчин бүсгүй ийн хүүхдээ боодол боодол мөнгөөр тоглуулж, эрхлүүлж байгаа нь зүйд үл нийцнэ хэмээх хүн захаас аваад бий байх. Ямартаа ч хошин урлагийнхан авч байгаа хэдээ амьдралд хүрэлцэхгүй энэ тэр гэдэг ч О.Мөнхгэрэлийн хувьд харин ч хангалттай бэл бэнчинтэй нэгэн бололтой. 


Сэтгэгдэл байхгүй байна