Миссүүд гэж мангасууд болсон энэ цагт жинхэнэ сайхан хүүхнүүд нь гоо бүсгүйн тэмцээнд орохоо больчихсон нь хиймэл хөх бөгс, сормуус сэлттэй миссүүд олноор төрж, гоо бүсгүй, сайхан бүсгүй хэмээх үгийн утга, чанарыг уландаа гишгэсэнтэй холбоотой гэж болно. Ядаж байхад мисс өргөмжлөлтэй бүсгүйчүүд ёс юм шиг айл гэр үймүүлж эсвэл арга ядахдаа харьд бэрлэдэг болсон хачин моодыг яалтай ч билээ. Охид ариун бол төр ариун хэмээн сонин янзын уриатай зохиогдож байсан 2007 оны “Мисс Монголия” тэмцээнээс Мисс авьяас өргөмжлөл авч байсан энэ бүсгүйг Б.Ганболор гэдэг. SBN телевизээр амралтын нэвтрүүлэг хөтөлж, цэнхэр дэлгэцээр гунхаж байснаа гэнэт алга болоод байгаа учир нь тэрбээр жирэмсэн болсон гэнэ. “Total music”-ын Од-Эрдэнийн үеэл бүсгүй гэдгийг олон нийт төдийлөн мэдэхгүй болов уу. Нөхөргүй, хүүхэдтэй ганц бие энэ бүсгүй “Үнэн үү” ток шоуны Нямбаярын хүүхдийг тээж төрөх дөхөөд байгаа юм байна. Нямбаярын хувьд нас залуу ч 2 хүүхдийн аав, тогтсон амьдралтай нэгэн билээ. Тэгвэл хоёрын хоёр хөөрхөн зулзагнуудаа орхиж мисс бүсгүйгээс дахин шинэ хүнээ хүлээж байна. Олны ярих нь мөн л амьдралтай хүнээс хүүхэдтэй болсон авьяаслаг мисс бүсгүй айл гэр үймүүлэх, амьдралтай эрчүүдтэй явалдах дур сонирхол ихтэй хүн үү, эсвэл аргагүй сэтгэлийн дуудлага, хайр дурлалдаа хөтлөгдсөн үү ямартай ч ийм нэгэн залуу гэр бүлийг үймүүлж ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа гэнэ. 

Сэтгэгдэл (11)