Начнаар тогтохгүй эрэмбэтэй атлаа наадмаар нэг л одгүй барилддаг энэ эрхмийг танихгүй хүн ховор. Тэртээ 10 жилийн өмнө аймгийн заан цолтойдоо Улсын их баяр наадамд зодоглож тухайн үед улсын начин байсан Ц.Магалжав харцагаар тав давж, МУ-ын начин хэмээх эрхэм цолыг хүртэн улсын цолтнуудын өнөр бүлд багтсан Дугардоржийн Батбаяр. Монгол бөхчүүдийн дунд Батбаяр нэртэй олон хүчтэн байдаг тул түүнийг “Ду” хэмээн хочилдог билээ. Тэгвэл начин болсноосоо хойш олон жил цолоо ахиулах магадлалтай бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг түүнийг "дугараа" нь таарвал зааны эрэмбэтэй начин хэмээн үнэлэх хүн олон буй. Юутай ч заал танхимын барилдаанд барагтай бол шөвгийн дөрөвөөс мултардаггүй түүний гэр бүлийнхнийг бид дурандсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна