Охиныхоо ээжээс өрт тусгаарлаад байгаа жүжигчин Тамир шинэхэн хайртайгаа учраад гал халуунаар үерхэж байгаа аж. “Шүрэн бугуйвч” киноны гол дүрд тоголсон жүжигчин Золоотой гэр бүл болж хөөрхөн охинтой болоод удаагүй байсан хосууд хоёр тийш болсондоо одоо хүртэл хариулт өгөөгүй байгаа. Шалиг явдлаараа зартай Цэгцбаатартай нэр холбогсон Тамирын гэргий жүжигчин Золоо ч дэлгэцийн уран бүтээлээ хийгээд тун ч завгүй яваа гэсэн. Охиноо өөр дээрээ өсгөж байгаа Тамир саяхан Музагаас тусгай шагнал авч уран бүтээл, гэр бүлээ ч шинээр төвхнүүлэхээр зэхээд байгаа бололтой. Драмын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Ганчимэгтэй хайрын романс үүсгээд байгаа аж.

Сэтгэгдэл байхгүй байна