Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүрийн гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын баярын өдрөөр болдог билээ. Гэгээн Муза Академи, ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв нар хамтран зохион байгуулсанаар 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам энэ жилээс улам өргөжиж гадны уран бүтээлчдийг оролцуулан олон улсын чанартайгаар зохиогдсоноороо онцлог байлаа.
Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон бүтээлүүдийг шалгаруулдаг билээ. “Гэгээн Муза” наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжгийн төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд ОХУ-аас театр судлаач, найруулагч нар хүрэлцэн ирж манай улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж шилдэгүүдээ шалгарууллаа.
Ингээд та бүхэн “Гэгээн Муза 2012” наадамд хүрэлцэн ирсэн зочид, улаан хивсний ёслолыг зургаар сонирхоно уу.









Сэтгэгдэл байхгүй байна