Өнөөдөр “Дэлхийн театрын өдөр” тохиож байна. Энэ өдөр Монголын драмын уран бүтээлчид “Гэгээн муза” наадмаа зохион байгуулдаг уламжлалтай. Наадам өнөөдөр 19.00 цагаас эхэлж, шилдгүүдээ тодруулах ажээ. Энэ удаагийн наадам Олон улсын хэмжээнд хүрээгээ тэлж, Молдав, ОХУ-аас ирсэн шүүгчид ажиллаж байгаа. Мөн ганц хүний жүжгийн төрөлд Канад, Македон, Коссова, Монголын уран бүтээлчид өрсөлдөж байгаа юм. “Гэгээн муза” арав дахь удаагийн наадамд 70 гаруй уран бүтээлч драмын, инээдмийн, хүүхдийн, ганц хүний жүжиг гэсэн дөрвөн төрөлд шилдгээ шалгаруулахаар бүтээлүүдээ сойсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна