Нартад хоёрхон үнэн байдаг болохоор


...ирж мэндлэх, буцаж төгсөх тавилантай шүү  
 Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ?
Үнэнд сөгдөж, сайханд ойрхон явъя даа... хэмээн гарцаагүй үнэнг дуулсан хамтлаг бол "Uvertura" юм.  "Өнө мөнх орон", "Дөрвөн цагийн тал", "Халуун элгэн нутаг" зэрэг хит дуугаараа та бидний сонорыг мялаасан тус хамтлаг ээлжит бүтээлээ буюу "Жамаас..." дуугаа дүрсжүүлэн тун удахгүй та бидний гар дээр тавих нь.  "Удиртгал" цомогт багтсан уг дууны үгийг  Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, аяыг МУГЖ том Жагаа нэрээрээ танигдсан н.Жаргалсайхан  хийжээ. Харин хөгжийн найруулгыг тус хамтлагийн продюссер, "Анир" студийн захирал хөгжмийн найруулагч, СТА Б.Алтанхуяг нартай хамтран уг бүтээлээ хийсэн байна.
 Шинэлэг содон өнгө аясыг бүтээл болгоноороо илэрхийлж чаддаг тус хамтлагийн "Жамаас..." дуу ч мөн  өвөрмөц болсон байгаа гэдэгт итгэлтэй байна.  Тухайлбал клипний бүжигт  "Улаанбаатар"  чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон томоохон бүтээл болгоод байна. Бүжгийн дэглэлтийг тус чуулгын бүжиг ангийн дарга, бүжиг дэглээч н.Энхгэрэл дэглэсэн байна.
Дашрамд дуулгахад тус хамтлаг ардын урлагийн этник  "Хөсөгтөн" хамтлагтай бүтээл туурвиж байгаа аж. Ингээд тус бүтээлийн зургаас сонирхоно уу.
 













 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025