Н&М

Зуны улирал ирж байгаатай холбогдуулан хувцас загварын томоохон  агентлагууд хавар, зуны коллекцуудаа танилцууж эхэлсэн байна. Дэлхийн алдартай загварын агентлаг болох H&M саяхан хавар зуны коллекцоо танилцуулсан  юм. Энэ удаад тус брэндийн зуны коллекцийн нүүр царайг поп од Бейонси Ноулз тодорхойлж байна. Танилцуулгын нүүрэн дээр дуучны далайн эрэг дээрх наран шарлагын сандал дээр хэвтэж буй түүний ихэмсэг зураг тавигджээ.Түүний өмссөн хувцасны хувьд дээд хэсгээрээ крем өнгөтэй ханцуйгүй цамц,богино шорт байсан бөгөөд толгойдоо мөн гуталдаа гоёмсог цэцгэн чимэг зүүсэн нь халуун орныг санагдуулам болсон аж.
Зураг авалт Багамын арлын үзэсгэлэнт далайн эрэг дээр болсон юм. Дуучин бүсгүй энэ брэндтэй өмнө нь ч хамтарч байсны дээр байнгын худалдан авагчдын тоонд ч ордог юм байна.Бейонси ирэх зургадугаар сараас эхлэн аялан тоглолтоо эхлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ тоглолтод H&M брэнд ч хувцасны ивээн тэтгэгчээр оролцох гэнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025