Psy тоглолтондоо зориулж шинэ дуу гаргажээ

Өмнөд Солонгосын нэрт дуучин Psy ирэх сард болох тоглолтондоо зориулж "Assarabia" нэртэй уянгын шинэ дуу гаргажээ. Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр дахин хоёр ч шинэ дууг тоглолтондоо хүрэлцэн ирсэн фэнүүддээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Psy ирэх сарын 13-нд тоглолтоо хийх талаар өнгөрөгч долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн билээ.

Түүний хамгийн сүүлд гаргасан шинэ дуу нь “Gangnam Style" маягийн электро хөгжмийн хэмнэлтэй бөгөөд тоглолтын үеэр сонсогчдын хүртээл болгох ажээ.

Түүнчлэн Psy олон мянган үзэгчийн суудалтай Сөүл хотын хөл бөмбөгийн талбайд тоглох уг тоглолтондоо өмнөх дуунуудаас арай өөр хэмнэлтэй уянгын хэд хэдэн дууг дуулах тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн од хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тэрээр сарын өмнөөс тоглолтын бэлтгэл ажилдаа орсон аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025