“Номин талст” хамтлагийн Дээгий толгой дээрээ соёмбо шивүүлж, “үстэй” байх эрхээ өөрийн дураар хассан түүнийг халзан толгой, хар костьюм, эсвэл үндэсний дээлтэй төсөөлөх хүн олон. Нүдний шилд нугасгүй Дээгийн эхнэр Жулияана нь ч мөн адил тас хар шилнээс салдаггүй нэгэн. Тэгвэл өчигдөр орой болсон ах дүү гурван мангасын “Андгай” тоглолтон дээр дуучин Дээгий гэргийгээ дагуулан хүндэт суудалд тухлуулсан юм. Жулияана ч яг л дээхэн үеийн Английн эрхэм дээдсүүдийн хүлээн авалтанд ирж байгаа аятай ихэмсэг хатагтай нар шиг дэрэвгэр хормойтой даашинзаар гангарч олны харааг булаалаа. Тас хар шилнээс салдаггүй уламжлалтай Жулияанад дэрэвгэр ногоон даашинз нь зохисон гэж ванлий.






Сэтгэгдэл байхгүй байна