Хаврын урилгаа задаллаа

Торгон мэдрэмж, уран тансаг өгүүлэмжээрээ уншигчдаа уярааж ухааруулдаг бүсгүй найрагчид Хаврын урилгаа задалж эрчүүддээ задаллаа. Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд “Хаврын урилга” нэртэй тоглолтоо  найрагч 7 бүсгүй тайзнаа тавьсан юм.  Тус тоглолтын баг хамт олон Монголын утга зохиолын 2000 оны үеийнхэн “Шинэ мянган” нэгдэл байгуулан антологи, яруу найраг, дууны цомог гаргахаар ажиллаж байгаа аж. Уг нэгдлийн найрагч залуус Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Төгөлдөр гоо” хэмээх тоглолтоо хүргэсэн билээ. Харин энэ удаад МЗЭ-ийн шагналт зохиолч, “Болор цом-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, Б.Чулуунцэцэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Төгсжаргал, яруу найрагч Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа нар шүлэг дуу, бүтээлийнхээ дээжээс уншигч, үзэгчдээ баярлуулж үзэгчдийн хүссэн хүлээсэн яруу найргийн цомирлогоо нээсэн юм. Тоглолтонд жүжигчин Ганцэцэг, Баясгалан, нийтийн дууны залуу уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025