“Grand people-2012”

Сар бүр нэг чанартай, даацтай дугаар уншигчдынхаа гар дээр тавьдаг “Гранд” сэтгүүл Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Grand lady” ёслолын ажиллагааг зохион байгуулж, 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг, агуу бүсгүйчүүдээ алдаршуулдаг уламжлалтай.  Хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг хөхиүлэн дэмжих зорилготой энэхүү үйл ажиллагаа Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог, тухайн онд салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулдгаараа онцлогтой билээ.
Тэгвэл гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ жилээс хамрах хүрээгээ тэлж тухайн оныхоо “Grand man”-ыг мөн шалгаруулсан ба “Grand people 2012” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
“Grand people 2012” ёслолын ажиллагаанд Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэг гэсэн зургаан номинацид нийт 58 хүнийг “Гранд” сэтгүүлийн редакци болон зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлж www.grandnews.mn цахим хуудсаар 14 хоног санал асуулга хураасны дүнд ийнхүү олон нийтийн дэмжлэг авсан шилдгүүдийг шалгаруулсан байна. Мөн энэ жил “Гранд” сэтгүүлийн редакциас санаачлан хүндэт “Grand man” болон хүндэт “Grand lady” нарыг тодруулж өргөмжлөл, цом гардуулсан юм. Ийнхүү дараах байдлаар шилдэгүүдийн товч намтарыг хүргэж байна.


УЛС ТӨР  

Монгол Улсын Ерөнхий Сайд Норовын АЛТАНХУЯГ
Тун ч дуулиантай болж өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаа ялалтанд хүргэж чадсан, яамдын үйл ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлсон,  толгойлж буй засгийн газрын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байж,  шууд ардчиллыг түгээн дэлгэрүүлж байгаа гээд түүний тухай дурдах зүйл их. Саяхны жишээг дурдахад их спортыг засаг төр ивгээлдээ авч, тамирчдаа урамшуулах болсон нь биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд ард түмнээ уриалсан томоохон алхам боллоо.





Эрүүл Мэндийн сайд  Нацагийн УДВАЛ



Улс төрийн төмөр хатагтай нарын нэг, тун ч хариуцлагатай энэ эмэгтэйг ерөөс хүндлэхгүй байхын аргагүй. Улс төрийн тоглоомонд ая тал харж аль ашигтайруу урваж шарвах нь энүүхэнд. Харин харснаа бус ханилснаа хүнд бэрх цагт нь тулж түшиж, эцсээ хүртэл тэмцэж чаддаг түүнээс зарим нэг улс төрчид суралцах зүйл их. Уналтанд ороод байсан эрүүл мэндийн салбарын ажлыг хүлээж аваад удаагүй ч энэ салбарын боловсорсон мэргэжилтний хувьд тун ч шаргуу хичээнгүйлэн ажиллаж байгаа нь нүднээ илт.





















Бизнес
Скайтел Группын гүйцэтгэх захирал Доржнамжилын БОЛОР


Скайтел Групп 100% Монгол компани болж хэрэглэгчдээ баярлуулсан. Мөн харилцаа холбооны салбартаа хамгийн туршлагатайд тооцогддог энэ эрхмийг захирлаараа сонгосон нь бүр ч итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн гэж болно. Шинийг эрэлхийлж нэвтрүүлэхдээ гарамгай, менежмент талдаа толгой цохидог Д.Болор захирал өнгөрөгч оныг “Байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж эхлэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгч бүртээ энгийн, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, үнэ цэнэтэй байлгахад илүүтэй анхаарч, өрсөлдөх чадвараа хөгжүүлсэн амжилтаар үджээ.




























“Ирээдүй Энержи групп”-ын ерөнхийлөгч Мөнхөөгийн ТҮВШИНБАЯР

“Ирээдүй Энержи групп” нь  хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, гадаад худалдаа зэрэг  олон салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний томоохон компаниудын нэг. Байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи,  боловсон хүчний чадавхид суурилсан, дотоодын баялгийг  бүтээгч тус компани хүний хөгжил, бизнесийн ёс зүй, ил тод байдал болон нийгмийн хариуцлагыг үнэт зүйлээ болгон ажилладаг. Тус компанийг эрдэм мэдлэгийг эрхэм болгосон хатагтай удирддаг.  Хятад хэлний орчуулагч, Хятад судлаач мэргэжилтэй тэрээр компанийнхаа боловсон хүчнийг чадваржуулах, байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулдгаараа онцлог.













Урлаг
УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Уртнасангийн УРАНЧИМЭГ

Драмын мэргэжлийн жүжигчдийн чансааг шалгадаг алдарт ГАМЛЕТ жүжгийн амин чухал зангилаануудын нэг, гоо үзэсгэлэн хийгээд гутрам сэтгэлийн нэгдэл Гертруда хатны дүрийг үзэн ядаж, өрөвдөн зэмлэмээр, чухамдаа “тултал” нь бүтээж чадсан. Монгол хүн бүрийн сэтгэл дэх бахархалын галыг бадраасан ”Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүр нь ч шүүрс алдахуйяа уран чадварлаг бүтээснээрээ “Гэгээн муза” наадмаас драмын жүжгийн оны шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн, ур авъяасын цогц МУГЖ У.Уранчимэг 2012 оны лидер бүсгүйчүүдийн нэг мөнөөсөө мөн билээ.






УДЭТ-ын ерөнхий найруулагч, СТА Н. Наранбаатар
“Парисын Дарь эхийн сүм” мюзиклийг бүрэн эхээр тавьж дэлхийн театрын хөгжлөөс Монголчууд хоцроогүйг баталж, “Тэнгэрийн хүү” жүжгээрээ газар ус, эх нутгийнхаа төлөө халуун амь бүлээн цусаа өргөсөн эцэг дээдсийнхээ ариун түүхийг сануулж, үзэгч түмний сэтгэлийг хөвсөлзүүлж байсан авъяаслаг залуу найруулагчийн ээлжит сюрприз нь драмын урлагийн ноён оргил  алдарт Уильяам Шекспирийн ГАМЛЕТ жүжиг байлаа. 33 жилийн дараа Монголын театрын тайзнаа цоо шинэ өнгө төрх, өгүүлэмжтэйгээр эргэн ирсэн ГАМЛЕТ  ухаант хүмүүний оюуны мэлмийд хувьсал хийж чадсан нь ур ухаант, дээд соёлт найруулагч түүний торгон мэдрэмж, мэргэжлийн чансаагаас шууд шалтгаалсан нь мэдээж.



























Нийгэм соёл

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн МӨНХБАТ


Нэг хэсэгтээ гал алдаад байсан Монголын Залуучуудын Холбоог сэргээж, эмх цэгцэнд нь оруулан, богино хугацаанд байгууллага шиг байгууллага болгон авч яваа эрхэм бол А.Мөнхбат. Удирдах албан тушаал чамгүй олон жил хашиж байсан туршлагатай тэрээр залуучуудын байгууллагуудын хамтын ажиллагааг эрхэмлэн, энэ жиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, залуусын дуу хоолойг нээлттэй сонсож, тус холбооны уламжлалт арга хэмжээнүүдээс гадна цоо шинэ үйл ажиллагаануудыг санаачлан эхлүүлж, хэрэгжүүлээд байгаа нь сайшаалтай. Түүн дундаа “ Паркаа аваръя” хөдөлгөөн олон нийтийн талархлыг ихэд хүлээн, нааштай хариу дагуулж байгаа билээ.
“Төгөлдөр” сангийн тэргүүн Хорлоогийн ОТГОНТУЯА
Хүмүүний “оюун санаанд”  урлаг соёлоор дамжуулан арвин их хөрөнгө оруулалт хийж, тэжээж тэтгэх эрхэм үйлсийг урлаг соёлыг дэмжигч “Төгөлдөр сан”-г үүсгэн байгуулагч, тэргүүн Х.Отгонтуяа хатагтай бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа. П.И.Чайковскийн “ Нойрссон  гүнж” бүжгэн жүжиг, “Цөмөөхэй” балетын хувцас хэрэглэлийг бүрэн шинэчилсэн, телевизийн нэвтрүүлэг, хүүхэд залуусыг дэмжсэн уралдаан наадмуудыг тогтмол ивээн тэтгэдэг түүний өнгөрөгч онд хийсэн томоохон ажлуудын нэг бол алдарт А.Хачтуряны “Спартак” балетыг тайзнаа тоглоход голлох үүрэг гүйцэтгэн, дэмжин ажилласан явдал байлаа.












ХҮМҮҮНЛЭГ
Монгол Улсын Хүний Гавъяат эмч Начингийн БААСАНЖАВ
Эрүүлийг хамгаалах салбарт анх удаа төрийн шагнал хүртсэн, анагаах ухааны зүрх судасны салбарт  урдаа барьдаг чадварлаг, гарамгай ачтан бол АУА-ийн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор ардын болон хүний гавьяат эмч Н.Баасанжав юм. “Зүрхний” Баасанжав хэмээн олноо алдаршсан энэ буянтан олон зуун хүний амь насыг аварч, эрүүлийг хамгаалах салбарын хойч үеийг бэлтгэхэд арвин их хувь нэмрээ оруулж буй. Энэ эрхэм хүний гавъяаг дурдаад байвал барашгүй. Гагцхүү түмнээсээ хүлээсэн хүндлэл нь түүний энэрэнгүй үйлсийн нотолгоо билээ.  






“Ажигана” группын ерөнхийлөгч Эрдэнэчулууны ТУУЛ
Боловсролтой, гоо үзэсгэлэнтэй, бизнест одтой энэ цэл залуухан хатагтай Ш.Отгонбилэг агсны бэр гэхээсээ илүү хувийн оршихуй, хийж бүтээж буйгаараа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж эхлэсний үндсэн шалтгаан нь тэр зөвхөн гоё ганган хувцас өмсөж хүлээн авалт чимдэг төдий бус бизнест хүмүүнлэг үйлсэд ч хүчин зүтгэдэг залуу удирдагч учраас тэр юм. Тэрээр хүчирхийллийн эсрэг төв, асрамжийн цэцэрлэгүүд, дүүргүүдийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бодитоор тусламж үзүүлэхдээ сар бүр тогтмол хуваарьтай чиглэсэн зорилготой, үйл ажиллагаа явуулдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Чааваас хов жив баздаг сэтгуул л нэг юм хиийсэн болох гээд баахан амьтны цаг зав алдуулж
    2016 оны 12 сарын 03 | Хариулах
  • unen
    баасанжаь өвөөгийн ач сургууль нь авилга бугшсан газар. энэ ямар бурхан биш , авсан цол хэргэмээрээ аргалж яюаа амьтан
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин
    Харин ч Баасанжав эмчээс бусад нь авах естой гэж бодож байна.Энэ Баасанжав эмч чинь боон монгоний шуналтай хун юм билээ.Миний хамаатны нэг хун зурхний овчтэй байсан. энэ бухнийг бичихээ болилоо.Ер нь энэ хун монгоний толоо , их муухай сэтгэгдэл улдээсэн .
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Баасанжав эмчээс бусад нь энэ шагналыг авах эрхгүй хүмүүс.
    2015 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин
    asd
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • *****
    Баасанжав эмч бодит зүйл хийсэн хүн. Бусад нь юу хийсэн юм вэ?
    2013 оны 04 сарын 02 | Хариулах
  • grand
    baasanjav emchees busdiig ni grand people gehees ichmeer jym.
    2013 оны 03 сарын 23 | Хариулах
  • fjg
    ghjgh
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025