Эрчүүдээ баярлуулах гэж буй бүсгүйчүүдийн анхааралд

Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүссэний 92 жилийн ой, Монгол цэргийн баярын өдөр өнөөдөр тохионо. Эл өдрийн хүрээнд үзэгчдийн хүртээл болох урлагийн тоглолтыг хүргэж байна.
Сонирхуулахад, цэргийн баярт зориулсан урлагийн тоглолтууд ихэнхи нь 19.00 цагаас байгаа юм.
-19:00 цагт UB palace-ын концертын их танхимд “Хурд” хамтлагийн “Цэргийн бодол” тоглолт.
-19.00 цагт Улаанбаатар ресторанд “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Андгай” тоглолт.
-19.00 цагт УДЭТ-т Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг.
-19.00 цагт Монгол бөхийн өргөөнд “Эр хүн танаа” бөхчүүд, дуучдын нэгдсэн тоглолт.
-16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Хаврын урилга” Шинэ мянган утга зохиолын нэгдлийн найрагч бүсгүйчүүдийн тоглолт.
-19.00 цагт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт “Алтан ураг” хамтлагийн тоглолт.
-19.00 цагт МҮЭСТО-д “Шинэ үе” продакшны “Шилдэг номерын түүвэр” хошин шоу тоглолт.
-19.00 цагт СТӨ-нд “Х-Түц” продакшны “Папараци” хошин шоу тоглолт.
-19.00 цагт “UB palace”-ын “Royal” танхимд “Маск” продакшны “Шилдэг номерын түүвэр” хошин шоу тоглолт.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025