“Grand people-2012” шилдэгүүд тодорлоо

Сар бүр нэг чанартай, даацтай дугаар уншигчдынхаа гар дээр тавьдаг “Гранд” сэтгүүл Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Grand lady” ёслолын ажиллагааг зохион байгуулж, 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг, агуу бүсгүйчүүдээ алдаршуулдаг уламжлалтай.  Хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг хөхиүлэн дэмжих зорилготой энэхүү үйл ажиллагаа Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог, тухайн онд салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулдгаараа онцлогтой билээ.
Тэгвэл гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ жилээс хамрах хүрээгээ тэлж тухайн оныхоо “Grand man”-ыг мөн шалгаруулсан ба “Grand people 2012” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
“Grand people 2012” ёслолын ажиллагаанд Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэг гэсэн зургаан номинацид нийт 58 хүнийг “Гранд” сэтгүүлийн редакци болон зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлж www.grandnews.mn цахим хуудсаар 14 хоног санал асуулга хураасны дүнд ийнхүү олон нийтийн дэмжлэг авсан шилдгүүдийг шалгаруулсан байна. Мөн энэ жил “Гранд” сэтгүүлийн редакциас санаачлан хүндэт “Grand man” болон хүндэт “Grand lady” нарыг тодруулж өргөмжлөл, цом гардуулсан юм.



Энэ удаагийн “Grand man”-ээр “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн ноён Ш.Адьшаа шалгарсан бол хүндэт “Grand lady”-гээр МУ-ын анхны тэргүүн хатагтай, Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн Шаравын Цэвэлмаа тодорлоо.
Харин энэхүү үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр аз жаргалтай гэр бүлийн нууц “Фрутта” мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Poyal HD” телевиз ажилласан юм.
Мөн “Grand people 2012” ёслолын ажиллагаанд Хийлч Дээгий, МУСТА Ө.Уянга, Шуранхайн Д.Үүрийнтуяа, Гантулга,  “Маршал” , “Увертура” зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн юм.
Энэ удаагийн “Grand people 2012” ёслолын ажиллагаанд нэр дэвшсэн салбар салбартаа манлайлагч болон яваа 58 эрхмээс дараах “Grand man”, “Grand lady” нар хамгийн олон хүний санал авч, өргөмжлөл цомоо гардан авлаа.  
Улс төрийн салбарт:
Эрэгтэй: МУ-ын ерөнхий сайд Норовын Алтанхуяг


Эмэгтэй: Эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал
Урлагийн салбарт:
Эрэгтэй:УДЭТ-ын ерөнхий найруулагч, МУСТА Намнангийн Наранбаатар

Эмэгтэй: УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Уртнасангийн Уранчимэг
Бизнесийн салбарт:


Эрэгтэй: “Skytel” группын гүйцэтгэх захирал Болор



Эмэгтэй: “Ирээдүй Энержи групп”-ын ТУЗ-ийн дарга Мөнхөөгийн Түвшинбаяр
Нийгэм соёлын салбарт:


Эрэгтэй: МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат


Эмэгтэй: “Төгөлдөр сан”-гийн тэргүүн Хорлоогийн Отгонтуяа
Спортын салбарт:
Эрэгтэй: МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр

Эмэгтэй: МУГТ, Олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг
Хүмүүнлэгийн салбарт:

Эрэгтэй: Хүний гавьяат эмч, төрийн шагналт Начингийн Баасанжав
Эмэгтэй: “Ажигана” группын ерөнхийлөгч Эрдэнэчулууны Туул
Зохион байгуулагч: Фото мэдээллийн  “Гранд” сэтгүүл, Grandnews.mn сайт
Ерөнхий ивээн тэтгэгч: Фрутта
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч:  “Poyal HD” телевиз
Ивээн тэтгэгч:
Dior, Attila, Worldzone,TV5, MN25,Gogo.mn, Chuhal.mn, News.mn, Зууны мэдээ, Өглөөний сонин, “Мөнхийн үсэг” групп, “Grand spa” салон, “Наран трейд” ХХК, “MTS” агро, World wine   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Nermel
    boliosoi! yu ch hiisen uls yum ? tanihgui tsarainuud???
    2013 оны 03 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025