Уран бүтээлч болох замд

Маргааш “Blue Moon” арт галерейд зураач, багш, дэд профессор Х.Содномцэрэнгийн “УРАН БҮТЭЭЛЧ БОЛОХ ЗАМД” номын нээлт, шавь нарынх нь хамтарсан үзэсгэлэн нээгдэх гэж байна.
Дүрслэх урлаг сонирхогч, анхлан суралцагч хийгээд мэргэжлийн уран бүтээлчдэд зориулсан дүрслэх урлагийн сургалтын уг ном нь мэргэжлийн хүнд үг хэллэгээс зайлсхийж, энгийн хэн бүхэнд ч ойлгомжтой гарын авлага болохуйц чухал хэрэглэгдэхүүн болсон гэнэ. Энд өөрийн олон жилийн сургалтын өвөрмөц арга барил, уйгагүй судалгаа шинжилгээний үр дүнг шавь нарынхаа оюутан ахуй цагаас эхлэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах хүртэлх уран бүтээлүүдээр төлөөлүүлэн цэгцтэй тайлбартайгаар хүргэсэн байна.
Мөн энэхүү үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн уран зураг, номын зураг, фото арт, монотип, холимог аргын 60 шахам сонирхолтой бүтээлүүд тавигдана. Уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс хэдийгээр нэг багшийн гарын шавь ч өөр өөрсдийн өнгө төрх, үзэл бодлын илэрхийлэл, өвөрмөц шийдэл, бүтээлч сэтгэлгээгээрээ харилцан давтагдашгүй уран бүтээлчид болон төлөвшсөнийг харж болох аж.  
 Юутай ч сонирхолтой номын нээлт, өвөрмөц шийдэлтэй уг үзэсгэлэн нь Х.Содномцэрэн багшийн 70 насны ой болон МУЭ-ийн 70 жилийг тохиолдуулан өнгөрсөн оны 10-р сарын 10-нд МУЭ-ийн арт галерейд нээсэн “Миний ертөнц-2” үзэсгэлэнгийн үргэлжлэл бүхий цогц арга хэмжээ болж буйгаараа онцлог болж байна.
Тус үзэсгэлэн маргааш 15 цагаас эхлэн энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025