Хатуу ширүүн шүүмжлэлээрээ алдартай The X Factor, American Idol нэвтрүүлгийн шүүгч Саймон Ковел Валентины өдрийн хамгийн том бэлгийн эзэн боллоо. Түүний анхны хүү Эрик Филлип валентины өдөр төрсөн байна. Хүний хүүхдийг том жижиг гэж ялгалгүй хатуу үг хэлчихдэг шүүгч маань “хүүхэдтэй байхад маш олон уйтгартай зүйлүүд тохиолддог шүү дээ” гэж хэлж байсан удаатай. Гэсэн хэдий ч бяцхан хүүгээ харсан Саймон нилээд уярсан бололтой. Өөрийн твиттер хуудаснаа хүүтэйгээ авахуулсан зурагнуудын хамт “Надад ийм их хайрлах, бахархах сэтгэл төрнө гэж өмнө нь зүүдэлж ч явсангүй” хэмээн жиргэсэн байна. Ямартай ч хүүхэдтэй байхыг “уйтгартай” хэмээн тодотгоод байсан шүүгч маань одоо бяцхан хүүгийнхээ талаар онлайн ертөнцөөр нэг ярьж байгаа юм.




Сэтгэгдэл байхгүй байна