“Grand people” санал асуулгаа хаахад дөрөвхөн хоног үлдлээ

Хаврын урь орж, гэрэлт наран элч гэрлээ түгээсэн гэгээлэг энэ л өдрүүдэд фото мэдээллийн  “Гранд” сэтгүүлийн зүгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Grand people-2012” ёслолын ажиллагаа гурав дахь жилдээ болох гэж буй. Нэр хийгээд хамрах хүрээгээ тэлж “Гранд мэн” болон “Гранд лэди” нарыг ард түмний саналаар алдаршуулах тус ёслолын ажиллагаа ирэх баасан гараг буюу гуравдугаар сарын 15-нд “Чингис хаан” зочид буудлын Тэмүүжин ресторанд 19 цагаас болно. Тэгвэл “Grand people-2012” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд нэр дэвшигчдийн шилдгийг тодруулах санал асуулга дуусахад дөрөвхөн хоног үлдээд байна. Та өөрийн дэмжиж байгаа, салбар салбартаа манлайлагч болсон “Гранд мэн” болон “Гранд лэди” нартаа www.grandnews.mn цахим хуудсаар зочилж саналаа өгөх боломжтой. Харин гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй уг ёслолын ажиллагааны агуу, хүчирхэг эрхмүүдээр ямар хүмүүс тодрох нь эрхэм уншигч таны сонголт.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025