Нэгэн гайхалтай тоглолт эр цэргүүдийн баярын өдөр тохиох нь . Энэ бол хамтран цомог гаргаад удаагүй байгаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баяр. Хэдийнэ гарсан ч албан ёсны нээлт нь тодорхой хугацаанд хойшлоод байсан “Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баяр гуравдугаар сарын 18-нд “Улаанбаатар” ресторанд болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. “Монголын нууц товчоо” , “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуутай уг цомог худалдаанд гарсан цагаасаа сонсогчдыг байлдан дагуулж, борлуултаараа тэргүүлж байгаа юм.Тус цомгийн дараагийн дуу болох Л.Балхжавын аялгуу, Ш.Гүрбазарын шүлэг “Монгол ээж” дуу нь бэлэн болох гэж байгаа аж.Тоглолт нь үндэсний хэв маяг, Монгол омогшил гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх тус тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа юм байна. Ийнхүү “Ах дүү гурван мангас” хамтарсан тоглолтоо хийж үзэгч фэнүүддээ бэлэг барихаар бэлэн болоод байгаа юм байна. Ах дүү гурван мангасын тэсрэлт
Нэгэн гайхалтай тоглолт эр цэргүүдийн баярын өдөр тохиох нь . Энэ бол хамтран цомог гаргаад удаагүй байгаа “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баяр. Хэдийнэ гарсан ч албан ёсны нээлт нь тодорхой хугацаанд хойшлоод байсан “Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баяр гуравдугаар сарын 18-нд “Улаанбаатар” ресторанд болохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. “Монголын нууц товчоо” , “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуутай уг цомог худалдаанд гарсан цагаасаа сонсогчдыг байлдан дагуулж, борлуултаараа тэргүүлж байгаа юм.Тус цомгийн дараагийн дуу болох Л.Балхжавын аялгуу, Ш.Гүрбазарын шүлэг “Монгол ээж” дуу нь бэлэн болох гэж байгаа аж.Тоглолт нь үндэсний хэв маяг, Монгол омогшил гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх тус тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа юм байна. Ийнхүү “Ах дүү гурван мангас” хамтарсан тоглолтоо хийж үзэгч фэнүүддээ бэлэг барихаар бэлэн болоод байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна