Өөртөө зориулж дуулдаг

Монгол Улсын гавьяат жүжигчин поп хатагтай Б.Сарантуяаг дуулсан дуу бүрээ хит болгож олны талархлыг хүлээдэг гээд хэлчихэд нэг их хилс болохгүй. Гэвч тэр дуулсан дуу бүрээ хит байлгахыг хүсдэггүй гэнэ лээ. Түүнийхээр бол тун энгийн үгтэй энгийн аялгуутай дуу хит болохдоо амархан байдаг гэнэ. Гэхдээ хит дуу дуучнаа хөгжүүлж чаддаггүй муу талтай юм байх. “Сүүлийн үед залуучууд дуу бүрээ хит болгох гэж тэмүүлэх болж. Энэ нь өөрийнх нь хөгжлийг дараад байгаа юм. Хэрвээ сайн дуучин байя гэвэл хит дууны хойноос хөөцөлдөх биш хоолой шаардсан мэргэжлийн дуучин дуулах хэмжээний дууг сонгох хэрэгтэй” хэмээн Монголын таван дивагийн нэг Сараа хатагтай зөвлөж сууна билээ. Дашрамд дуулгахад дуучин бүсгүй маань хэн нэгэнд зориулж дуулдаггүй, зөвхөн өөрөө өөртөө л дуулдаг гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Nara
    Yanaa ene tentiisen maanag avgaigiin umssun zuusseniiigee kkkkk
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025