Монгол хүн бүрийн заавал унших ном

“Амьдрах ухаан- Амжилтын хөтөч” номын нээлт өнөөдөр  11:00  цагт “ИНТЕРНОМ” номын дэлгүүрт боллоо.  Тус номын нээлтэнд номыг зохиогч М.Ичинноров, Аксел Фишер, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б. Галаарид,  ШӨХТГ-ын дарга О. Магнай , Ерөнхий сайдын ажлын албаны төлөөлөл, Хувь хүний хөгжлийн институтын багш нар хүрэлцэн ирж оролцов. Уг номыг ¬ Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газар, Хувь хүний хөгжлийн институттэй хамтран “Амьдрах ухаан- Амжилтын хөтөч” төслийг хэрэгжүүлсний үндсэн дээр зохион уншигчдын  хүртээл  болгож байгаа юм байна.  Төслийг хэрэгжүүлэгчид  энэхүү номоо  Монгол айл бүрт, Монгол хүн болгонд хүргэхийг зорьж байгаа аж.  Уг номыг өдөр тутмынхаа амьдралд  ширээний номоо болгосноор тухайн хүн өөрийгөө хөгжүүлэх , дотоод  сэтгэлдээ хангалуун сайхан амьдрах боломжтой болох нь ээ.   Юутай ч  зохиолчдын  хэлж байгаагаар   “Амьдрах ухаан- Амжилтын хөтөч” номыг  нэг  удаа гүйлгэж уншаад  орхих биш  өөрчлөлт  амжилтад  хүрэх  гүүрээ болговол  тохирно. Тэрээр Ном нь  3 бүлэг болон 2013 оны тэмдэглэл гэсэн хэсэгэй бөгөөд хэсэг тэс бүр нь таны өөрийн олж нээсэн дотоод ертөнцийнхөө хүчээр ялагчийн байр сууринд хүргэх зааварчилгаа бүхий хөтөч болох юм байна. Ингээд  номонд   дуртай  уншигч  та бүхний  маань  оюуны  мэлмийг  баясгаж цангааг тайлах ийм сайхан бүтээл та бидний гэр дээр ирээд байна.



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025