Тэрбумтантай хуримаа хийлээ

Попын хаан Майкл Жексоны төрсөн дүү Жанет Катарын тэрбумтан эр Виссам Аль Мантай олны нүднээс далдуур гэрлэжээ. Хэвлэлийнхэн 46 настай дуучныг ноднин гэрлэснийг ч мэдэлгүй эдүгээг хүргэсэн аж. Гэрлэсэн тухайгаа хосууд хэвлэлийнхэнд мэдээллэхдээ “Нэг л нижгэр юм уу эсвэл хачин жигтэй хурим хийх тухай сураг байсан нь оргүй худал зүйл. Бид хоёр өнгөрсөн жил гэрлэчихсэн шүү дээ.  Гэр бүлийн хүрээндээ их даруухан тэмдэглээд өнгөрөөсөн” гэж хэлжээ. Харин Жанетэд нөхөр нь хуримын бэлэг гэж тун содон бэлэг барьсан нь, өнчин ядуу амьдралтай хүүхдүүд бэлэг тараасан явдал байлаа. Ийнхүү Жанет Жексон Арабын тэрбумтны эхнэр болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025