Жанет Жексон удахгүй хуримлана

Попын хаан Майкл Жексоны охин дүү, нэрт дуучин Жанет Жэксон хуримын бэлтгэлээ базаагаад завгүй яваа гэнэ. Жанет болон түүний сүйт залуу Висам аль-Манаам нарын хуримын ёслол тун удахгүй болох тухай “Entertainment Tonight” мэдээлсэн байна. Хосууд өнгөрөгч оны сүүлээр сүй тавьсан бөгөөд тэдний тансаг хурим олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. Сүйт хархүү Виссам Катарын нөлөө бүхий тэрбумтнуудын нэг бөгөөд олны нүднээс нуугдмал байхыг хүсдэг нууцлаг нэгэн гэнэ.

Жанетийн хувьд энэ хурим гурав дахь гэрлэлт нь аж. Тэрбээр дөнгөж 18 настайдаа Америкийн R&B дуучин Жеймс Дебаржитай хуримласан ч удалгүй гэрлэлтээ цуцлуулжээ. Дараа нь Жанет 1991 онд дуучин Рени Элизондотой гэрлэж, есөн жилийн дараа хамтын амьдралаа дуусгавар болгож байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025