Д.Болд Youtube-д албан ёсны хуудас нээжээ

Монголын рок, попынхон дундаа facebook болон twitter-ээр байнга жиргэж байдаг дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр энэ удаа өөрийн facebook хуудсандаа нэгэн сонирхолтой мэдээлэл оруулсан байна. “Бүгдэд нь өнөөдрийн мэнд.Youtube дээр миний албан ёсны Дуучин Болд “Оfficial channe” нээгдсэн. Цаашдаа бүх клип, ярилцлага, дүрстэй бичлэг тоглолт ер нь надтай холбоотой зүйлүүдээ тавьж байх болно оо. Та бүхэн зочилж байгаарай...” гэсэн мэдээлэл байв. Энэ нь түүний үнэнч шүтэн бишрэгч, дуунд дуртай монголчуудад зориулсан сайхан явдал болж байна. Түүний бичсэн энэхүү хуудсанд 3233 хүн хандсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025