“Grand People 2012” шилдгүүдээ шалгаруулна

Монголын сэтгүүлзүйн салбарт шинэ өнгө төрх, мэдээллийн давалгаагаар хүч түрэн орж ирсэн “Гранд” сэтгүүл энэ онд гурван жилийн ойтойгоо золгож байна. Билигт энэхүү ойгоо бид 33 дугаар гаргаж, “Болор үзэг 2012”, “Best of Mongolia 2012” наадмуудын шилдэг сэтгүүлээр шалгаран, уншигчдын талархлыг хүлээж, өөрийн гэсэн орон зайгаа бататган тунхагласан өрнүүн их амжилтаар угтаж буй.
Манай сэтгүүлийн зүгээс жил бүр шилдэг эмэгтэй лидерүүдийг шалгаруулах “Grand Lady” ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Нийгэм соёл, урлаг, спорт, улс төр, хүмүүнлэг, бизнес гэсэн зургаан салбарын шилдэг эмэгтэйг олон нийтийн санал асуулгаар шалгаруулж, алдаршуулдаг байсан тус ёслолын ажиллагаа энэ жил хамрах хүрээгээ тэлж, тухайн оныхоо “Grand man”-ыг мөн шалгаруулан, “Grand people” нэртэйгээр зохион байгуулагдах болсоныг баяртайгаар дуулгая. Гуравдахь жилдээ зохион байгуулагдах тус ёслол хүндэтгэлийн ажиллагаа 2013 оны 03 сарын 15-нд болно. Зургаан номинаци тус бүрт 5 эрэгтэй 5 эмэгтэй, нийт 60 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд санал асуулгын хамгийн үр дүнтэй, түгээмэл хувилбар болох “онлайн” хэлбэрээр www.grandnews.mn цахим хуудсаар санал авч, саналын тоогоор номинаци тус бүрт нэг лидер эмэгтэй, эрэгтэйг шалгаруулан хүндэт цом гардуулна.
Онлайн санал асуулга тун удахгүй эхлэх бөгөөд уншигч та бүхэн нийгмийн бүхий л салбарын шилдгүүдийг дэмжин идэвхитэй оролцохыг уриалж байна. Таны санал бидэнд эрхэм билээ.



 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025