“Digital” хамтлагийн тоглолт тун удахгүй

Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Digital “хамтлаг  энэ оны хоёрдугаар сарын 14-нд буюу гэгээн хайрын валентины өдөр “Зүрхрүү” нэртэй өөрсдийн бие даасан тоглолтоо Улаанбаатар паласын концертийн их танхимд тоглохоор боллоо. Тоглолтонд 14-жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс  шилдэгийн шилдэг 20 уран бүтээлээ хүргэх бөгөөд тус тоглолтонд урилгаар “ice top” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна. Мөн хөдөө орон нутгуудынхаа сонсогчдодоо зориулан тоглолтынхоо маргааш буюу хоёрдугаар сарын 15-нд Дархан, 16-нд Эрдэнэт, 17-нд Хөтөл, 18-нд Сэлэнгэ, 19-нд шарын гол, 20-нд Зүүн хараа хотуудад тус тус тоглох болно. Мөн европын 12 улс орнуудаар хоёрдугаар сарын 25-с гуравдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаатайгаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025