Шуугиан дэгдээгч бүсгүй Линдси Лохан өчигдөр 2012 онд гаргасан зам тээврийн осолтойгоо холбогдуулж шүүхэд дуудагдан толгойгоо гудайлган зогсчээ. Жүжигчин бүсгүй шүүх хуралдааныг элдэв шалтаг тоочин хойшлуулж байсан ч эцсийн бүлэгт өөрийн биеэр ирсэн байна. Гэхдээ тэр хоцорсон аж. Тэрээр таагүй харагдаж байлаа.Ханиаданд дарлуулсандаа тэр үү, аль эсвэл шөнөжингөө шоудсаны гор уу, бүү мэд. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө түүний өмгөөлөгч Лоханыг гэртээ өндөр халуунтай хэвтэж байгаа тул ирэх боломжгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр шүүгчид эмчийн магадлагаа хүртэл үзүүлсэн гэнэ. Тэр үед Лохан ээжтэйгээ хамт Нью-Йорк хотын дэлгүүрүүдээр инээд сацруулан зугаалж, худалдан авалт хийж буйг нь папарацци нар буулгаж авсан юм. Тиймээс тэд яаралтай нисэх онгоцны тасалбар худалдан авч Лос-Анжелес хотод нисч ирэхэд хүрчээ.
Тэдний буухаар хандсан хоёр ч зочид буудал хүлээж авахаас татгалзав. Мөнгөө барсан жүжигчин бүсгүй уг буудлуудад зээлээр хэд хонохыг хүссэн ч бүтсэнгүй. Шөнө дунд хоног төөрүүлэх газар олоод Линдси нам унтаж орхижээ. Тиймээс шүүх дээр цагаасаа хоцорч ирсэн байна. Хурал явагдах үеэр бүсгүй хэд хэдэн удаа дугхийгээд амжсан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна