Папарацчны дуранд

Өдгөө 32 настай реалити шоуны од Ким Кардашьян жирэмсэн болсон тухай барууны шар хэвлэлээр мэдээлж эхэлээд удаж буй.  Рэппер Канье Уэст өнгөрсөн ням гарагт Атлантик-Ситид тоглосон концертынхоо үеэр “Удахгүй төрөх миний хүүхэд, миний хүүхдийн ээжийн төлөө дуулцгаая” гэж хэлсэн байна. Харин тоглолтыг үзэж суусан Ким эхлээд анзаараагүй сууж байсан бөгөөд гэнэтийн мэдээнд алмайрсан байна. Ким ингэж хэлнэ гэж төсөөлөөгүй мэт гайхаж алмайрсан байна.
Экс нөхөр, сагсчин Крис Хамфрисээс  гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа Ким найз залуугаасаа жирэмсэлсэн энэ.  Рэппер Канье Уэст, Ким Кардашьян нар хуримлахаар төлөвлөж байгаа ч хүүхдээ төрөхөөс өмнө хуримаа хийх үү, хүүхдээ төрсний дараа хийх үү гэдгээ хараахан шийдээгүй байгаа гэдэг. Хосууд үргэлж хамтдаа явдаг бол Ким саяхан ганцаараа явж байгаад папарацчины дуранд өртсөн байна. Жирэмсэн гэж дуулдсанаас хойш олны өмнө гараагүй Ким ийн дуранд өртсөн энэ. Хаана ч бариу секси хувцасладаг Ким өнөөдөр нэлбэгэр тас хар хувцас өмсөж нүдний шил зүүсэн ч олны анхаарлыг татсан байна. Ингэж хувцаслах болсон нь түүнийг анзаарахад гэдэс нь томорч байгаа юм байна гэж үзэж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025