Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Монгол поп 2" цомог өнөөдрөөс эхлэн "ITunes Store" дээр албан ёсоор зарагдаж эхэлжээ. Энэ нь олон улсын зах зээлд монгол уран бүтээлчдийн бүтээл оюуны өмчийн хулгайгүйгээр худалдаалагдаж эхэлж байна."ITunes Store" нь мөнгө төлж уран бүтээлчдийн бүтээлийг авч болдог дэлхийн хөгжмийн томоохон сүлжээ сайтуудын нэг юм. Одоогоор "ITunes Store" дээр хөгжмийн зохиолч Г.Ононгийн "Ертөнц" цомог борлуулагдаж байгаа. Харин "Монгол поп 2" 6.32 доллараар зарагдах юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна