3 сарын настай хурим

Дуучин Мино өнгөрсөн арван сард сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан билээ. Гэтэл хуримын шуугиан намжаагүй байхад хосуудын хамтын амьдрал хоёр тийш болсон сураг дуулдлаа. Учир нь хосууд дүүргийнхээ шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн байна. Одоогоор шүүхээс эвлэрэх магадлалтай хугацаа олгоод байгаа аж. Түүний нөхөр болох Х.Энхжин эхнэр Миногоосоо салсан тухайгаа таарсан хүн бүхэнд ярьж яваа гэнэ. Хосуудын салалтад ажил амьдралаа урлаг уран сайхантай хослуулах гэсэн Миногийн өдөр дутмын яриа, мөрийтэй тоглоомонд дурласан нөхөр  Х.Энхжин нь нөлөөлсөн бололтой. Тэдний сүр дуулиантай хуриманд ирсэн олны танил хүмүүсээс эцэг эхчүүд нь хоёр сарын дараа салах болсонд нүүрээ хийх газаргүй яваа аж.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • gang
    ysan tsarai muutai targan pagdgar zaluu ve
    2016 оны 03 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025