Рок хамтлаг байгуулна

Рок, попын анхдагчдын нэг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн дэргэд амьд хөгжмийн дугуйлан хичээллүүлж буй. Уг дугуйланд хөгжимд сонирхолтой 17 хүүхэд элсэж, гитар, бөмбөр тоглож сурчээ. Тиймээс тэрбээр шавь нараа нэгтгэн рок хамтлаг байгуулж, өөрсдийнх нь зохиосон үг, аяар дуу хийж, зургаадугаар сарын 1-нд тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.
Учир нь, Отгоо Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг орхигдуулалгүй хөгжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025