“Grand people 2012” ёслолын ажиллагаа удахгүй болно


“Grand people 2012” ёслолын ажиллагаа удахгүй болно
Үргэлж шинийг санаачлан хэрэгжүүлж байдаг “Гранд” сэтгүүлийн хамт олон оны шилдэг лидер-Эмэгтэй шалгаруулах “Grand lady ” ёслолын ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Гуравдахь жилийнхээ нүүрийг үзэж буй тус ёслолын ажиллагаа энэ оноос лидер эрэгтэй буюу “ Grand man” –ыг мөн шалгаруулахаар болсныг баяртайгаар дуулгая.
- Нийгэм соёл
- Урлаг
- Спорт
- Хүмүүнлэг
- Бизнес
- Улс төр гэсэн 6 номинаци тус бүр нэг шилдэг эрэгтэй, эмэгтэйг шалгаруулж хүндэт цом болон бусад шагналыг гардуулах юм.
Дээрх 6 номинацид нэр дэвшүүлэн өрсөлдөх, хөдөлмөрч, бүтээлч, шударга, олон нийтийн дуу хоолой болж чадахуйц тэр л эрхэмүүдийг уншигч та бүхэн санал болгоно уу. Та бүхний санал бидний хувьд эрхэм билээ.
Жич: Дээрх 6 номинацид нэр дэвшүүлэх өрсөлдүүлэх, өрсөлдөх хүмүүсийн нэрс болон материалыг www.grandnews.mn цахим хуудас болон 70148488 дугаарын утсаар өгнө үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025