PSY БНСУ-ын Ерөнхийлөгчийн инаугурацид дуулна

“Gangnam Style” дуугаараа дэлхийн хэмжээний од болсон реппэр PSY Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хегийн тангараг өргөх ёслолд дуулахаар болсон тухай шинээр сонгогдсон ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн тухай Agence France-Presse дамжуулсан байна. Солонгос улсыг дэлхийд таниулж буй дуучин PSY-г энэхүү үйл ажиллагаанд ямар дуу дуулах нь харин тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх сарын 25-нд болох аж. Тус арга хэмжээнд 60 мянга гаруй хүн оролцохоор тооцоо гараад байгаа юм байна. Энэ жилийн хувьд Өмнөд Солонгос улс анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй, дэлхийн хэмжээний од дуучин төрсөн түүхэн тэмдэглүүлэлтэй жил болж буй. Өмнөд Сононгосын онцлох хүнээр тодороод байгаа хүмүүсд Ерөнийлөгч Пак Кын Хе, дуучин PSY нар билээ.

Эрх баригч “Сэнури” намын нэр дэвшигч Пак Кын Хе нь алагдсан дарангуйлагч генералын охин бөгөөд арванхоёрдугаар сарын 19-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр энэ улсыг толгойлох анхны эмэгтэй ерөнхийлөгч билээ.

Реппэр PSY (жинхэнэ нэр нь Пак Чэ Сан) 2012 онд “Gangnam Style” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулсан. Тус дууны видео клип нь YouTube сүлжээгээр нэг тэрбум гаруй хандалт авч, түүхэн дээд амжилт тогтоосон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025