“Swarovski” шигтгээтэй сандалын эзэн

Реппэр Жей-зи, дуучин Бейонси нар бяцхан охиндоо зориулан Нью-Йоркийн “Барклис” төвд хүүхдийн тусгай люкс өрөө түрээсэлсэн гэнэ. Улмаар алдарт реппэр “Барклис” төвд тоглолт хийх юмуу сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байх үеэрээ охиндоо санаа зовохгүй болох гэнэ.
“Барклис” төвд хүүхдийн өрөө хөлслөх санааг дуучин Бейонси гаргасан бөгөөд тус өрөөний жилийн хөлс нь нэг сая ам.доллар аж.
Алдартан аав, ээж нь охиноо төрөхөд 21 мянган ам.доллараар хүүхдийн ор авч өгсөн бол түүний дараагаар “Swarovski” шигтгээн чимэглэлтэй Карла Монченийн 16 мянган ам.долларын үнэ бүхий хүүхдийн сандал авч өгчээ. Мөн өнгөрсөн есдүгээр сард Бейонси охиндоо “Swarovski” шигтгээтэй 800 ам.долларын үнэтэй пүүз авч өгч байсан юм. Үүгээр ч барахгүй охины хувцасны шүүгээнд Жан-Поль Готьегийн урласан 290 ам.долларын үнэтэй торгон даашинз байдаг гэнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • teneg
    Erguu teneg ymnuud tenegtej ogoh ymaa heleh ch ug alga
    2013 оны 02 сарын 14 | Хариулах
  • yaduu hvvhdvvded johonch gsn tuslasai ergvv bayarhuu gichii
    2013 оны 01 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025