Колумбын поп од Шакира өчигдөр Барселон хотод нярайлж хүүтэй болсон талаар “AFP” агентлаг мэдээллээ. Шинэ хүүгийн аав Испанийн шигшээ, “Барселона” клубийн хамгаалагч Жерард Пикейн ярьснаар тэрээр хүүдээ Милан хэмээх нэр хайрласан гэнэ. Тиймээс Шакира Мебарак, Жерард Пикей нарын хүүгийн бүтэн нэрийг Милан Пикей Мебарак гэх аж.Мөн Милан хүү 2.7 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал маш сайн байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна