Бейонсегийн амьдрал дэлгэцэнд

Дуучин Бейонсе өчигдөр Барак Обамагийн тангараг өргөх ёслолын үеэр Америкийн нэгдсэн улсын төрийн дууллыг дуулсан билээ. Тэрээр өмнө нь  Барак Обамаг 2009 оны нэгдүгээр сарын 20-нд анх удаагаа тангараг өргөсний дараа оройн цэнгүүнд  дуулж байсан юм. Түүнээс гадна дуучин бүсгүй  Америкийн “HBO” телевизтэй хамтран бүтээж буй намтарчилсан баримтат киноныхоо трейлерийг цацлаа. “Life is but a Dream” нэртэй кинонд Бейонсегийн амьдралыг хүүрнэх бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Дуучин бүсгүй албан ёсны цахим хуудсаараа дамжуулж өчигдөр киноны трейлерийг танилцуулсан бөгөөд өөрийнх нь тайлбарласнаар тус кинонд Бейонсег хувь хүн талаас нь нээж, харуулахыг хичээсэн гэнэ лээ. Ямартаа ч “Life is but a Dream” баримтат кинонд Бейнсе хэрхэн амжилтад хүрсэн түүх, туулж өнгөрүүлсэн амьдралын замнал, баяр баясгалан, хүнд бэрхийг өгүүлэхээс гадна Жей Зитэй гэрлэж, охин Блю Айвигаа тээж төрүүлсэн үеийн ховор дүрс бичлэг, гэрэл зургийг анх удаа олон нийтэд дэлгэх гэнэ.  Тус кино ирэх хоёрдугаар сарын 16-наас “HBO” телевизээр цацагдах бөгөөд киноны найруулагчаар дуучин бүсгүй өөрөө ажилласан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025