Хятадын Хэнань мужийн Чэнжоу хотын нэгэн цэцэрлэгт таван настай зуу гаруй хүүхэд оролцсон “хуримын ёслол” болсон тухай “Global Times” мэдээлжээ. Гэр бүл төлөвлөлтийн анхан шатны ойлголт өгөх зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ийм арга хэмжээ зохион байгуулсан гэнэ. Энэ үеэр хүүхдүүд хуримын даашинз, хослолоор гоёж, бөгж солилцон, эцэг, эхээсээ бэлэг авсан байна. Харин гэр бүлийн нандин холбоогоо хацар дээрээс үнсч “баталгаажуулжээ”. Эцэг, эхчүүдийн ихэнх нь хүүхдүүд гэр бүл хэрхэн бүрэлдэж, бүтдэг талаар асуудаг гэж хэлсний дараа дээрх арга хэмжээг зохиосон гэж багш нар нь ярьсан байна. Сурган хүмүүжүүлэгчид “хуриманд” оролцох нь хүүхдүүдийн сайн дурын хэрэг байсан, мөн энэ санаачлагыг олон эцэг, эх дэмжсэн гэдгийг онцлов.
Гэхдээ “Хүүхдийн хурим”-ыг эсэргүүцсэн хүмүүс ч байсан гэнэ. Тухайлбал, Сямынийн их сургуулийн хүмүүжлийн багш ийм ёслол хийсэн нь ямар ч утга учиргүй хэрэг. Учир нь хүүхдүүдэд гэр бүл, сексийн харилцааны талаар буруу төсөөлөл үүсгэнэ гэсэн байна. Зарим эцэг, эхчүүд ч түүнтэй санал нэгтэй байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна