Анод банкны хэргийг шүүнэ

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр жил шахам шалгуулж, мөрдөн байцаалтын явцад хувьцаа эзэмшигчдийг мэхэлсэн нь тогтоогдоод байгаа Монгол банк, Анод банкны удирдлагууд буюу Анод банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Д.Энхтөр, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө өнөөдөр 08.30 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд эхлэх гэж байна. Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр 09.00 цагт эхэлсэн хурал 19.20 цаг хүртэл үргэлжлээд шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм.
Шүүх хурлын ирц бүрдээгүй, орчуулагч хуралд ирээгүй, нотлох баримт дутуу гэх мэтээр олонтаа хойшилж, буцаж байсан банкны тухай хуулийг зөрчсөн гэх олны анхаарлыг төвд байсаар ирсэн  энэхүү хэргийг ямартай ч өнөөдөр эцэслэн шийдвэрлэх бололтой.

Шүүх хуралд Анод банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Д.Энхтөр, “Монгол банк”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг нарын 15 хүн өөрийн биеэр оролцож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025