Kim Kardashian бид хоёр 2013 онд хүүхэдтэй болно гэж дуучин Kaney West мэдэгдсэн билээ. Тэрээр Атлантикт хийж байсан тоглолтынхоо үеэр цугласан олон фенүүддээ хандан мэдэгдэж хөгжмөө зогсоож хүүхдийн дуу сонсогож ийн зардасан байна. Гэвч Kim Kardashian өөрийн фенүүддээ хүүхэдтэй болох гэж буй талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа билээ. Kim Kardashian жирэмсэн болсон эсэх талаар тэдний гэр бүлийнхэн ямар нэг тайлбар хийхгүй байгаа гэнэ. Энэ удаа шоу ертөнцийн гэр бүл анхны хүүхэдээ 2013 онд хүлээн авах юм байна. Тэд хамгийн сүүлд Лас Вегасд болсон шинэ жилд хамтдаа ирэхдээ тун ч их аз жаргалтай харагдсан гэж хэвлэл мэдээлэлийнхэн шуугисан байна. Үргэлж бие барьсан хувцас өмсдөг Kim Kardashian энэ удаад ч гэсэн бариу хар даашинзаар гангарч олны нүдийг хужирласан байна. Гэвч өмнөхөөсөө нэлээд жин нэмсэн нь жирэмсэн гэдгээ улам батлах шиг гэж хэвлэл мэдээлэлээр шуугиад байгаа аж.

Сэтгэгдэл байхгүй байна