Дуучин Рианна, Крис Браун нар харилцаагаа сэргээсэн байна. Экс хосууд өчигдөр Зул сарын баярын өдөр “Лос-Анжелес лакерс” багийн “Стаплес центр”-т “Нью-Йорк никс” багийг хүлээн авсан тоглолтыг үзэж сонирхсон байна.Хосууд тоглолтын үеэр нэлээд хөгжилтэй харагдсан бөгөөд хуучны таагүй дурсамжуудаа мартсан мэт дотно байжээ. Рианна сүүлийн саруудад “Twitter” дэх хуудсандаа Крис Браунтай хамт аз жаргалтай байсан зургуудаа нийтэлсэн юм. Мөн R&B дуучин залууг санаж байгаагаа бичиж байв.
2009 онд Крис Браун түүнд гар хүрч нүүрийг нь харахын аргагүй хөх няц болгосон юм. Үүний төлөө дуучин залуу нийгэмд тустай ажил хийж, Рианнагаас албан ёсоор уучлал хүссэн боловч тухайн үед Рианнаг фэнүүд нь хэзээ ч уучлахгүй дахиж нийлэхгүй гэж байсан боовч тэд өнөөдөр фэнүүдийнхээ өмнө тун дотно ахин нийлсэнээ тунхаглаллаа.
Рианна “Twitter” хуудсандаа “Санта хонгор минь, яндангаар минь хурдан буугаад ирээч. Хэтэрхий оройтож байна шүү” гэжээ. Тэрбээр энэхүү постоо эмэгтэй найзуудтайгаа байгаа зурагтай оруулсан байна. Үүнээс харвал хосууд хуучны муухай дурсамжаа бүр мартаад шинээр эхэлж байгаа аж. Орж ирэнгүүтээ л инээсэн Рианна гаран гартлаа инээсэн гэж фэнүүд нь онцолсон байна.


Сэтгэгдэл байхгүй байна