
Одоогоос 20 жилийн тэртээ “Next Stop” буюу анхны Ерөнхийлөгч П.Очирбатын тунхагласнаар “Тансаг харшийн наадам” хэмээх ёстой л тансаг арга хэмжээ зохион байгуулагдаж байсныг олон хүн санах байх. Ардчилсан намын гэх тодотголтой “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран “Next Stop” харшийн наадмыг зохион байгуулж ирсэн ч 2004 оноос хойш улс төрийн шалтгаанаар зогссон гэвэл үнэнд ойртох биз. Тэгвэл МЗХ-ны ерөнхийлөгчийн суудалд тухалсан даруйдаа л томоохон шинэчлэл хийж, багагүй тэсрээд байгаа А.Мөнхбат хэмээх карьерист эрийн санаачлагаар “Залуу удирдагч” санг дахин сэргээж оны шилдэг залуу улс төрч, эдийн засагч, бизнесмэнийг шалгаруулдаг уг наадмыг энэ сарын 27-нд буюу өнөөдөр зохион байгууллахаар болоод байгаа. Урьд өмнөх жилүүдээс уриа лоозонгоос эхлээд онцлог, давуу тал ихтэй болох “Next Stop-2012” наадам энэ жил “Сүү өргөж амьдаръя” нэртэйгээр зохион байгуулагдах нь хүн бүрийн талархалыг хүртсэн юм. Ямартаа ч “Next Stop” харшийн наадмын анхны “Оны шилдэг залуу улс төрч”-өөр тодорч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд энэ наадмаас төрөн гарсан нийт 24 залуу өдгөө улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, манлайлагчид болсоныг гэрчлэх хүн олон. Магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Сайд 13, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан гээд бодохоор энэ наадмын нэр хүнд, чансааг харуулах биз ээ.

Сэтгэгдэл байхгүй байна